
Ирэх бямба гаригт буюу энэ сарын 21-нд тоглолх “Үүлэн заяа” дуурийн гол дүрд Хоролдой /Тэргүүн ноён/ басс-О.Хүрэлбаатар, Төмөртөр /Наранзэлын нөхөр/ тенор-Г.Шижирболд, Наранзэл /Хоролдойн охин/ сопрано-Ш.Наранчимэг, Тэнүүн /Хоролдойн хүү/ баритон-А.Сайнбаяр, Цурхай /Шивэгчин/ меццо-сопрано-Р.Доржхорлоо, Хоовондой /Цурхайн нөхөр/ басс-баритон-Э.Бумхүү, ард баритон-Б.Алтанхуяг, Б.Баатархүү, Найдан оточ басс-Ж.Эрдэнэчулуун болон найрал дуучид оролцон тоглоно. Харин симфони найрал хөгжмийг Урлагийн Гавьяат зүтгэлтэн Н.Туулайхүү удирдах юм байна.
М.Дөл