Төсвийн нээлттэй хэлэлцүүлэг боллоо

Хуучирсан мэдээ: 2012.01.18-нд нийтлэгдсэн

Төсвийн нээлттэй хэлэлцүүлэг боллоо

Говь-Алтай аймгийн Иргэний танхим нээлттэй хэлэлцүүлэг зохион байгууллаа. Эл хэлэлцүүлэг нь төсвийн шинэчлэлийн хүрээнд төсөв, санхүүгийн мэдээллийг ил тод болгох, төсөв төсөвлөх, батлах батлагдсан төсвийг хэлэлцүүлэх үе шатанд иргэд, олон нийтийн оролцоо, хяналтыг бий болгох зорилгоор “Бүх шатны төсвийн байгууллага, төрийн болон орон нутгийн өмчит, төрийн болон орон нутгийн оролцоотой хуулийн этгээдээс төсөв, санхүүгийн ил тод байдлыг хангахад дагаж, мөрдөх журам”-ыг Сангийн яам боловсруулан орон даяар хэлэлцүүлэх ажлын хүрээнд боллоо. Хэлэлцүүлэгт тус аймгийн ИХТ-ын төлөөлөгчид, сум, багийн Засаг дарга нар, ЗДТГ-ын санхүү, төрийн санхүүгийн хэлтсийн дарга, төсвийн байгууллагуудын төсвийн ерөнхий менежрүүд, нягтлан бодогчид, иргэний нийгмийн болон иргэдийн төлөөлөл бүхий 70 хүн ороцлоо. Тэд орон нутгийн төсвийн хариуфцлагыг нэмэгдүүлж, төсөвт тавих хяналтыг сайжруулах талаар журамд тусгах саналаа илэрхийлжээ.

А.Зул
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж