Баянхонгор аймагт Гавьяат багш, сурган хүмүүжүүлэх ухааны доктор Ш.Чимгээгийн нэрэмжит “Ном эрдэм” аян 13 дахт жилдээ эхэллээ. Энэ жилийн аяны онцлог нь “Нрмын зууч” ажиллуулахад оршиж байгаа аж. ЕБС-ийн төлөөлөл 50 сурагч “Номын зууч”-аар ажиллах ба тэд албан байгууллага, цэцэрлэг, сургууль, айл өрхөөр явж, захиалсан номыг нь хүргэж өгөн хүмүүсийг номын сантай холбох ажлыг хийх нь ээ. Энэ ажлын хүрээнд Баянхонгорчууд гурван сарын турш номтой нөхөрлөн ном уншлагын аваргуудаа ирэх дөрөвдүгээр сарын 15-нд шалгаруулах юм байна. “Ном эрдэм” аяны хүрээнд 170 мянга гаруй хүн 900 мянган орчим ном уншиж, 9990 хүнийг 28 сая 340 мянган төгрөгөөр шагнаж, урамшуулжээ.
А.Зул