Даланзадгадын ДЦС өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжлээ

Хуучирсан мэдээ: 2012.01.18-нд нийтлэгдсэн

Даланзадгадын ДЦС өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжлээ

Өмнөговь аймгийн Засаг даргын захирамжаар “Даланзадгадын Дулааны цахилгаан станц” ТӨХК болон Даланзадгадын “Дулаан хангамжийн газар”-ыг энэ оны нэгдүгээр сарын 13-27-нийг хүртэл 14 хоногийн турш хэсэгчлэн өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжүүлжээ. Өргөтгөлийн зууханд гэмтэл гарсантай холбогдуулан болзошгүй гамшгийн аюулаас урьдчилан сэргийлэх, хор уршгийг арилгах, хойшлуулшгүй сэргээн босгох зорилгоор тус аймгийн онцгой комиссын хурлаас ийнхүү шийд гаргасан байна. Өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжүүлсэнтэй  холбогдуулан 24 цагаар ажиллах хариуцлагатай эргүүл, туслахаар  ажиллах 18 хүнийг томилсон. Одоогийн байдлаар дөрвөн удаагийн ээлж гарч ажилласан бөгөөд энэ хугацаанд ямар нэгэн гэмтэл гараагүй байна. Нэгдүгээр сарын 16-ны шөнийн 22.00 цагаас эхлэн өргөтгөлийн станцаа галлан 12 цаг хэвийн ажиллаж, ачааллаа бага багаар авч байгаа юм байна. Засаг даргын захирамж гарсантай холбогдуулан мөн өнгөрсөн долоо хоногт “Даланзадгадын Дулааны цахилгаан станц”-ын турбин генератор-2 машины гүйцэтгэгч нар ирж суурь ажлыг бэлтгэж өгсөн байна. Уг ТГ-2-ыг сар шинийн баярын өмнө ашиглалтанд оруулахаар бэлтгэл ажил ханган ажиллаж байгаа аж.

А.Зул
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж