“Мал-2012” аян эхэллээ

Хуучирсан мэдээ: 2012.01.18-нд нийтлэгдсэн

“Мал-2012” аян эхэллээ

ЦЕГ-ын даргын тушаалаар “Мал-2012” нэгдсэн арга хэмжээг орон даяар зохион байгуулж эхэлжээ. Ирэх хоёрдугаар сарын 16-ныг хүртэл үргэлжлэх эл аяны хүрээнд төв, орон нутгийн цагдаагийн газар, хэлтсүүд хүн хүч, техник хэрэгслжээ дайчлан мал хулгайлах гэмт хэрэг үйлдсэн этгээдийг олж илрүүлэх ажлыг зохион байгуулах аж. Энэ ажилд нутгийн төр захиргааны байгууллага, иргэдийн туслалцааг ч мөн авч ажиллах юм байна. Иймээс хулгайн мал, мах тээвэрлэж болзошгүй замуудад эргүүл постууд гарган ажиллуулж, зарим шаардлагатай газруудад 24 цагийн пост гаргажээ.  Түүнчлэн орон нутгаас тээвэрлэж яваа мал, мах, малын гаралтай түүхий эдийн гарал үүслийг шалган тогтоох, авто замуудад байнгын пост ажиллуулж, мал мах, түүхий эд зарж борлуулдаг төвлөрсөн захуудын үйл ажиллагаанд хөдөлгөөнт эргүүлийн үүрэг гүйцэтгэж, хяналт тавьж эхэлсэн байна.

А.Зул
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж