
“Нова Ресорсез” Ухаа худгаас нүүрс тээвэрлэх гэрээ байгуулснаар жилдээ 20 сая ам.долларын орлоготой ажиллана гэж тооцоолжээ. Түүнчлэн Нова нүүрс тээвэрлэлтийн гэрээний үүргийг биелүүлж ажиллахад эхний ээлжинд 16 сая ам.долларын хөрөнгө босгох шаардлагатай гэж үзэж байна.
“Нова Ресорсез” (NOVA:LSE) компани нь Лондоны хөрөнгийн биржид бүртгэлтэй компани юм. Өнгөрсөн сард “Tembusu Invesment Limited” нэрээ Nova Resources Limited болгож өөрчилжээ.
“Нова Ресорсез” нь Азийн улс орнуудын эрдэс баялгийн салбарт хөрөнгө оруулахыг эрэлхийлэн ажиллаж буй ажээ.
Б.Төгс