Бундеслигийн “Фрайбург” багийн Сенегал довтлогч Паписс Демба Сиссе Английн Премьер лигийн “Ньюкасл Юнайтед” багтай 5,5 жилийн хугацаатай гэрээ байгуулжээ. Өдгөө 26 настай довтлогч Африкийн цомын тэмцээнийг зорихоос өмнө гэрээнд гарын үсэг зурсан байна. Энэ улирлын тоглолтууд эхэлснээс хойш Бундеслигийн 15 тоглолтод есөн гоол оруулсан Сиссе “Ньюкасл”-д “9” дугаарын өмсгөлтэй талбайд гарахаар болжээ.
“Ньюкасл” түүний төлөө 10 орчим сая фунт стерлинг төлсөн гэх мэдээлэл байна.
С.Цэлмэг