
Хос хоёр хүүдээ ямар нэр өгөхөө хэлсэнгүй. Бүсгүйг өвдөж эхлэхэд галт тэргэнд зорчиж явсан настай эмэгтэй түүнд яах ёстойг хэлж өгч байжээ. Хүү галт тэргэнд орон нутгийн цагаар өглөөний 10 цагийн үед төрсөн бөгөөд өөр нэгэн зорчигч охин өөрийн цамцаар хүүхдийг өлгийдэж авсан гэнэ. Галт тэргэнд шинэ хүн мэндэлж буйг сонссон машинистууд бусад зогсоолд зогсолгүй явж, Манхэттен дэх 33-р гудамжинд хүрч зогсчээ. Тэднийг галт тэрэгнээс буухад түргэний машин тосч, эмнэлэгт хүргэсэн байна. Хэдийгээр гадаа 30 хэм хүйтэн байсан ч хүү эсэн мэнд төржээ. Эмч нар хүүгийн биеийн температур буурчих вий гэхээс айж байсан гэнэ. Энэ нь Нью Йоркийн галт тэргэнд хүүхэд төрсөн анхны тохиолдол биш аж.