“Жизель” дуурийн театрын тайзнаа дахин амиллаа

Хуучирсан мэдээ: 2012.01.18-нд нийтлэгдсэн

“Жизель” дуурийн театрын тайзнаа дахин амиллаа

Өнгөрөгч баасан гаригт “Монголын
Балетын хөгжил” сангаас Улсын Дуурь Бүжгийн Эрдмийн театрт “Winter
Star” тоглолтыг амжилттай зохион байгууллаа. Монгол Улсын гавьяат
жүжигчин Д.Алтанхуягийн санаачилгаар өнгөрсөн жил байгуулагдсан
"Монголын Балетын хөгжил сан" энэ хугацаанд "Night Of Ballet" олон
улсын балетын фестивалийг эх орондоо амжилттай зохион байгуулсныг
үзэгчид санаж байгаа бизээ. Харин энэ удаад тус сан Улсын дуурь, бүжгийн
эрдмийн театртай хамтран "Жизель" хэмээх бүжгэн жүжгийг хамтран зохион
байгууллаа.  Сонгодог урлагийн гайхамшгийг мэдрүүлсэн  “Winter Star”
тоглолт нь А.Аданы дэлхийд алдартай “Жизель” балетийг тавьсан ба тус
бүжгэн жүжгийн удирдаачаар АНУ-ын Бостон балет компанийн хөгжмийн
удирдаач, Харвардын их сургуулийн Хөгжмийн урлагийн доктор Марк Черчиль
уригдан ажилласан бол  гол дүр болох Жизель  буюу Тариачин бүсгүйд 
Английн Хатан хааны нэрэмжит Рояал Балетын гоцлол бүжигчин Тамара Рохо,
Альберьт Гүнд  МУГЖ, Д.Алтанхуяг, нар тоглосон юм. Ийнхүү дэлхийд
данстай  авьяаслаг бүжигчдийн тоглосон “Жизель” бүжгэн жүжиг манай
сонгодог урлагийн түүхэнд  бас нэгэн шинэ хуудсыг нээлээ. Сонирхуулахад
энэхүү балет нь анх 1841 онд Парисын Дуурийн театрт нээлтээ хийж байсан
аж.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж