
Говь-Алтай аймгийн Эрдэнэ суманд газар хөдлөлт болжээ. Сумаасаа зүүн урд зүгт 63 км-ийн зайд өчигдөр 18:22 цагт /Газарзүйн байрлал: У-98027/00// , Ө-44070/00/// газар хөдлөлт болсон талаар Одон орон, геофизикийн судалгааны төвөөс мэдээллээ. Баянхонгор аймгийн Баян-Өндөр сумын төвд чичрхийлэлт мэдрэгдсэн байна. Энэхүү газар хөдлөлт нь 3,5 магнитутын хүчтэй байжээ.
Д.Жаргал