Ховд аймгийн Мэргэжлийн хяналтыг газар “Зах зээлд нийлүүлэгдэж байгаа хуурамч эмийг илрүүлэх” шалгалтыг 27 эмийн сан, дөрвөн эм ханган нийлүүлэх байгууллагын салбар бүгд 31 эм хангамжийн байгууллагат хийлээ. Шалгалтын явцаар дунд эрсдэлтэй гурван эм хангамжийн байгууллага илэрсэн нь аймгийн дундаж 22 хувийн эрсдэлтэй болоход хүргэв. Ховд аймгийн Булган сумын хилийн боомтоор хүн болон малын эм, эмнэлгийн хэрэгслийг хувь хүн оруулж сумын дэлгүүрээр зарагдсан. Анальгин, ногоон эм, хордлогын тос гэж нэрлэсэн гурван төрлийн эм зөрчилтэйд тооцогдсон. Мөст сумын эмнэлэгт тендерээр 2011 онд ирж хэрэглэх хугацаа дууссан натрийн салицилатын 10-100 мл уусмалыг 12 өвчтөнд хийсэн, эмийн эргэлтийн сангийн эрхлэгч нь П.Ойдов эм барих эрхийн зөвшөөрлийн хугацаа дуусаж зөвшөөрөлгүй ажиллаж байсан.
Хандив тусламжийн эм, эмнэлгийн хэрэгслийг хэрэгцээг тогтоосны үндсэн дээр захиалаагүй, хуваарилалт түгээлтийн байдалд дотоодын хяналт тавиагүйгээс зургаан нэрийн 585,597 төгрөгний эм, эмнэлгийн хэрэгсэл нэгдүгээр сарын 6-нд хугацаа дуусаж, устгагдсан ба хандиваар Бүсийн оношлогоо эмчилгээний төвд хугацаа дууссан 12 эмнэлгийн хэрэгсэл ирснийг устгуулжээ.
Шалгалтын үеэр “Мөнхийн тун” эм ханган нийлүүлэх байгууллага Монгол Улсын бүртгэлд бүртгэгдсэн эмийн загвараас өөр загварын эмийг худалдсан, “Отгон наст” үйлдвэрийн витамин С үрлэн эм, “Нандин тун”, “Хос шүүдэргэнэ” эмийн сангууд Улаанбаатар хотоос хувь хүнээс эм авч худалдсан зөрчлүүд тус тус илэрсэн байна.
А.Зул