Өнөөдөр эхлэсэн футзалны аймгийн аварга шалгаруулах тэмцээн өсвөр үе болон насанд хүрэгчдээс аймгийн аваргуудыг тодруулна. Зургаан хоногийн туршид үргэлжлэх тэмцээнд нийтдээ 40 багийн 400 гаруй тамирчид оролцож байна. Энэ нь жилээс жилд хөл бөмбөгийн спорт Дарханд хөгжиж байгаагийн илрэл болж, тэмцээний цар хүрээ өргөсч байгааг харууллаа. Дархан сумын сургуулиудын сурагчдаас гадна Орхон, Шарын гол сумын сургуулийн сурагчид ирж оролцож байна. Зарим сургуулиас хоёр ч баг бэлтэгджээ. 15, 18, Оюуны-Ирээдүй, шарын голын нэг, хоёрдугаар багууд өрсөлдөнө. Үүнээс гадна насанд хүрэгчдийн ангилалд “DBS”, “Сэлэнгэ”, “Дон Боско”, “ТЭЦ”, “Ахмад”, “Зүтгүүр”, “Дархан шилүүс” зэрэг багийнхан тоглох юм.
www.darkhan.org