Хуучирсан мэдээ: 2012.01.18-нд нийтлэгдсэн

32 настай нийтийн дууны ханхүү С.Жавхлан гурав дахь охиноо тэвэрсэн мэдээг танд дуулгая. Хослон дуулагч, ангийн анд Т.Баясгалантайгаа хамтран дуулсаар оюутны ширээнээс од болох гараагаа эхлүүлсэн С.Жавхлан дуучин бүсгүйтэй чухамдаа хайр дурлалын холбоотой байсан учраас уран бүтээлийн харилцаагаа эгнэгт салгасан гэдэг. Угийн дуулиан шуугиан тарьж амьдрах дуртай хос дуучид нэг нь сумоч гишүүний хоёр дахь гэргий болж, нөгөө нь Г.Долгормаа хэмээх бүсгүйг охинтой болгосоноор хувийн амьдралын түүх намтараа бичиж эхэлсэн. Т.Басгалан сумочийн хоёр дахь хүүхдийг тээж байгаа бол харин С.Жавхлан гурав дахь охиноо өлгийдөж аваад удаагүй байна. Түүний анхны охиныг “Торгоны зам” хэмээх компанийн захирал Гантөмөрийн охин Долгормаа гэх бүсгүй төрүүлсэн боловч хайр дурлалын бус цаг зуурын зугаа цэнгэлийн харилцаанаас үүдэлтэй тэдний харилцаа хамтын амьдрал болж үргэлжлээгүй гэдэг. Долгормаа Юм-Агь охиноо тэвэрсээр үлдсэн бол нийтийн дууны ханхүү “Шуранхай” Г.Эрдэнэчимэг хэмээх мисс бүсгүйтэй сууж, Үжингүнж охинтой болсныг манай сэтгүүл уншигчиддаа анхлан дуулгаж байлаа. Тэгвэл хосууд өнгөрсөн арванхоёрдугаар сарын сүүлээр хоёр дахь охиноо өлгийдөж авсан байна.

Эх сурвалж: “Гранд” сэтгүүл
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж