“Алтан өгзөгт” ялааг Бейонсе гэж нэрлэлээ

Хуучирсан мэдээ: 2012.01.18-нд нийтлэгдсэн

“Алтан өгзөгт” ялааг Бейонсе гэж нэрлэлээ

Саяхан Австралид устсан хэмээн тооцогдож байсан “алтан” өнгийн бөгстэй ялааны төрлийг илрүүлсэн бөгөөд түүний ямар шинэ нэрээр нэрлэж, дэлхий нийтэд танилцуулах вэ гэсэн асуулт судлаачид урган гарчээ.

Харин Австралийн шинжлэх ухаан болон аж үйлдвэрлэлийн судалгааны хүрээлэнгийн судлаач Брайн Лэссард тун мэргэн санаа олж, “алтан өгзөгтэй” ялаагаа алдарт дуучин Бейонсегийн нэрээр нэрлэхээр шийджээ.

Тэрээр ярихдаа уг шавьжний үзэсгэлэнтэй байдлыг илэрхийлэхийн тулд Scaptia beyonceae хэмээн нэрлэхээр шийджээ.

Саяхан амаржсан Бейонсе харин одоогоор энэ мэдэгдэлд хариу өгөөгүй байгаа юм байна. Брайн Лессард “Би Бейонсегийн фен, түүнийг миний гаргасан уг үйлдлийг зөвөөр ойлгоосой хэмээн найдаж байна. Ялааг ингэж нэрлэсэн явдал нь зөвхөн үүгээр ч зогсохгүй дэлхий нийтийн анхаарлыг татах гэж өгсөн юм. Хамгийн чухал нь бид нэрлэгдээгүй бүх төрлийн амьтдыг нэрлэж, түүгээрээ хүн төрөлхтний хүрээлэн буй орчиндоо үзүүлж буй нөлөөллийг судлаж, хойч үедээ амьдрах сайхан нөхцлийг бүрдүүлэх явдал юм” гэжээ.

Т.Мөнхсайхан
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж