
Цагдаагийн ерөнхий газрын харьяа Нийгмийн хэв журам хамгаалах газрын нэг дүгээр тасгийн дэд хурандаа Нямжав, дэд ахлагч Ихбаяр нар хүн дарамталж танхайрсан хэрэгт холбогджээ. Уг хэрэг энэ сарын 14-нд болжээ. Хохирогч Э.Цэнд-Аюушаас хэргийн талаар дэлгэрэнгүй байцаалт авч эхэлсэн аж. Иймээс хохирогчийн гомдлын дагуу НХЖХГ-ын удирдлагууд зөрчил гаргасан ажилтнууддаа хариуцлага тооцохоо мэдэгдсэн гэнэ. Иймээс тус газрын цагдаа дэд хурандаа Нямжав болон дэд ахлагч Ихбаяр нарыг шалгаж эхэлсэн байна.
Р.САРУУЛ“Өдрийн шуудан” сонин