Боловсруулсан бүтээгдэхүүн хорт хавдар үүсгэдэг

Хуучирсан мэдээ: 2012.01.18-нд нийтлэгдсэн

Боловсруулсан бүтээгдэхүүн хорт хавдар үүсгэдэг

Шведийн эрдэмтдийн хийсэн судалгаагаар боловсруулсан махан бүтээгдэхүүн /бейкон, хиам, зайдас г.м/ их хэмжээгээр хэрэглэх нь нойр булчирхайны хорт хавдар тусах магадлалыг ихэсгэдэг байж магадгүй болохыг тогтоожээ. Тэдний мэдэгдсэнээр өдөр бүр дунджаар 50 грам боловсруулсан мах /нэг зайдасны хэмжээ/ идэх нь тухайн хүний хорт хавдар тусах магадлалыг 19 хувиар нэмэгдүүлдэг байна.  Их Британий Хорт Хавдар Судлалын хүрээлэнгээс явуулсан судалгаагаар аливаа хүн нойр булчирхайн хорт хавдар тусах магадлал тун бага байдаг бөгөөд эрэгтэй 77 хүн тутмын нэг, харин эмэгтэй 79 хүн тутмын нэгт тааралддаг болохыг тогтоожээ. Гэвч уг хорт хавдарыг туссан хүний амьдрах магадлал маш бага байдаг байна.

Сара Хойм, уг байгууллагын мэдээллийн ажилтан: “Шүүх эмнэлгийнхэн нойр булчирхайн хорт хавдар тусах гол нөлөөлөл нь мах мөн эсэхийг шалгахаар судалж байгаа. Мөн нилээдгүй том судалгаанууд явагдаж байж батлагдна. Гэвч саяны судалгаанаас үзэхэд шалтгаан нь мах байх өндөр магадлалтай” гэжээ. Мөн тэрээр махнаас илүү нөлөөлөл нь тамхи болохыг хэлсэн байна.

Өмнөх судалгаагаар боловсруулсан махан бүтээгдэхүүн идэх нь хэвлийн хорт хавдар тусгах гол хүчин зүйл болохыг тогтоосон билээ. Үүнээс үүдэн Их Британий засгийн газар хүн бүр өдөрт 70 граммаас дээшгүй боловсруулсан мах идэхийг зөвлөж байсан.

Т.Мөнхсайхан

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж