“Press photo” шалгаруулалт болно

Хуучирсан мэдээ: 2012.01.18-нд нийтлэгдсэн

“Press photo” шалгаруулалт болно

Монголын гэрэл зургийн түүхэнд нэгэн шинэ үйл явдал болж байна. Учир нь өнөөдөр Монголын үндэсний гэрэл зургийн танхим үүдээ нээж байгаа төдийгүй энэ оны анхны гэрэл зургийн үзэсгэлэнг дэлгэн үзүүлэх гэж байна. Энэ нь “PRESS PHOTO-2011” оны шилдэг үйл явдлыг харуулсан анхдугаар фото уралдаан билээ. Тус уралдаанд 80-аад гэрэл зурагчдын 250 орчим бүтээл ирсэн бөгөөд тэдгээрээс шилдэг 100 кадр сонгон авч өнөөдөр ийнхүү олон нийтэд толилуулж буй юм. Энэхүү уралдаан нь 2011 онд Монгол Улсын нийгэм, улс төр, эдийн засаг, соёл урлаг, спортын салбарт  ямар томоохон үйл явдал болсныг цогцоор нь харж болохоороо  онцлог билээ.

Уралдааныг фото мэдээллийн портал www.inet.mn  сайт,  “Mongolian Photo News“ сэтгүүлээс санаачлан зохион байгуулж байна. Гран При бүтээлийн эзнийг “Canon EOS 5D mark II” мэргэжлийн аппарат, үнэ бүхий зүйлээр шагнана. Мөн таван төрөлд шилдгүүдийг тодруулах бөгөөд ивээн тэтгэгчдийн шагналаар урамшуулах юм.
 
Ерөнхий зохион байгуулагч :  www.inet.mn  фото мэдээллийн портал сайт

Ерөнхий ивээн тэтгэгч:  MCS групп

Ивээн тэтгэгч : “Оюутолгой” ХХК, “Туушин” ХХК, “Саммит” ХХК,  “PC mall” их дэлгүүр, “ОК” гэрэл зургийн төв, “Камер” шоп дэлгүүр.

Хаана: Хуучнаар “Ардын Эрх” сонины байр 301 тоот

Эхлэх цаг: 13.00 цаг

Утас: 99091754, 99063928

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж