Монголын цахилгаан холбоо компанийнхан малчдад туслав | News.MN

Монголын цахилгаан холбоо компанийнхан малчдад туслав

Хуучирсан мэдээ: 2010.03.02-нд нийтлэгдсэн

Монголын цахилгаан холбоо компанийнхан малчдад туслав

Манай орны ихэнх нутгаар цас их орж, цаг агаарын байдал хүндэрснээс хөдөө орон нутагт зуд нүүрлэж, 19 аймгийн 198 сум зудтай байна. Малчдад туслах уриалга Улсын онцгой комиссоос гарган олон аж ахуйн нэгж малчдад тусалсаар байна.  Харилцаа холбооны салбарын тэргүүлэгч ууган байгууллага “Монголын цахилгаан  холбоо” компанийн хамт олон есөн сая гаруй төгрөгийн хандив өглөө. Үүнд, компани хоёр сая, 21 аймаг, Багануур, Налайх дүүргийн холбооны газрынхан 6.3 сая,  компанийн ажилтан албан хаагчид 670 мянган төгрөг хандивлажээ. Мөн  сармис, нэмнээ, хошуувч, цай, будаа, лаа, шүдэнз зэрэг өргөн хэрэглээний бараа өгсөн аж.
Х.Хангал
"Болор дуран"-аар шалгав.

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж