Жолооны ард гар утсаар ярихыг хориглоно

Хуучирсан мэдээ: 2012.01.18-нд нийтлэгдсэн

Жолооны ард гар утсаар ярихыг хориглоно

АНУ-ын
Тээврийн аюулгүй байдлыгн үндэсний зөвлөл  (NTSB)  машин барьж явах
үедээ гар утсаар ярихыг бүрэн хориглохыг уриалсан байв. Мөн hands-free
төхөөрөмжийг ч жолооны ард ашиглаж болохгүй гэж тэд үзлээ. Энэ хоригыг
АНУ-ын нутаг дэвсгэр даяар хэрэгжүүлж магадгүй.

NTSB нь нисэхийн
ослыг мөрдөн байцаах үүднээс 1926 онд байгуулагджээ. Түүхэндээ нисэхийн
132 мянган зөрчил ослыг мөрдөн шалгасан байв. “Хэтэрхий олон хүн
жолооны ард утсаар ярьж байна. Энэ утгагүй галзуурлыг зогсоох цаг ирлээ.
Утасны дуудлага болон мэдээлэл хүний амьтай харьцуулахаар зүйл биш”
хэмээн тус байгууллагын төлөөлөгч Дебору Херсман мэдэгджээ.

Миссури
мужийн Грей-Саммит хотод гарсан ослын дараа машин барьж байхдаа утсаар
ярихыг хориглосон зарим нэг журам гаргаад эхэлжээ. 19 настай нэгэн залуу
чиргүүлтэй ачааны машиныг мөргөсөн ба тэр нь эргээд зогсож байсан
сургуулийн хоёр автобусыг мөргөжээ. Энэ үеэр нэг хүн амь үрэгдэн 37 хүн 
шархадсан байв. Осол гарах үеэр тэр залуу13 минутын дотор 11 СМС 
явуулсан байжээ.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж