Хамгийн ихээр хулгайлагдсан загварууд

Хуучирсан мэдээ: 2012.01.18-нд нийтлэгдсэн

Хамгийн ихээр хулгайлагдсан загварууд

Машины
хулгайн эсрэг хиймэл дагуулын системийн шинжээчид жилийн тайлангаа
гаргажээ. Энэ системээр мэргэшсэн Оросын “Эшелон Геолайф” гэх улсын
агентлаг уг жагсаалтыг гаргасан ба өнгөрсөн жилд хулгайлагдах хамгийн их
эрсдэлтэй байсан 10 машины ес нь япон автомашин байв.

Орос
хулгайч нар бүхнээс илүүтэйгээр “Honda Accord” машинд халдав. Түүний
дараа Mazda 3, Honda CR-V, Toyota Camry, Honda Civic, Toyota Corolla,
Mazda 6, Lexus RX ба Toyota Land Cruiser машинууд орсон байна. Энэ сөрөг
чансааны дотор японых биш ганцхан машин нь BMW X5 байжээ. Мөн Өмнөд
Солонгосын машинууд хулгайч нарт нэлээд тоогдох болжээ. Ирэх жилийн
жагсаалтад тэдний нэр багтаж магадгүй.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж