Хуучирсан мэдээ: 2012.01.18-нд нийтлэгдсэн

Шинэлэг “Acura NSX”

Туршилтийн
шинэ “спорт-кар”-ыг хорин жилийн өмнө Honda компанид NSX товчлолыг
тайлж байсан шигээр нэрлэжээ. Япон боссууд Ferrari шиг динамиктай гэхдээ
хоёр дахин хямд ба олон дахин найдвартай машин хийхээр шийдсэн нь энэ.
Тэд зорилгодоо хүрлээ. Тухайн цаг хугацаанд ер бусын болох хөнгөн
цагаанаар хийсэн бүхээгтэй дунд ангиллын хүчин чадалтай машин нь 
ихээхэн амжилттай болоод үйлдвэрийн дамжлагад 15 жилийн турш байлаа.
“Acura” бэлгэдэлтэй ийм машиныг цуутай кинонуудын баатрууд жолоодож
явжээ.

Honda
домогт “спортын тэргэндээ” залгамжлагч бэлтгэж байна гэсэн яриа нэлээд
эрт гарсан байв. Хэдэн жилийн өмнөөс яригдаж байсан залгамжлагчийг
компанийн эзэд 2012 оны эхээр Хойд Америкийн гол “Мотор-шоу” дээр
танилцуулав. “Acura NSX” шинэ загварыг тус компанийн Америк дахь салбарт
бүтээсэн бөгөөд Огайо мужийн үйлдвэрт угсарч эхлэх ажээ.

Чиг
хандлага нь хэвээр үлдсэн ба V6 гэх хүч нэмэгдүүлсэн хөдөлгүүр нь арын
суудал дор байрласан хэвээр. Шинэлэг зүйлүүдээс урд дугуйнуудыг
эргүүлэх  цахим мотор тавьжээ. Хөдөлгүүрийн хүчин чадал нь 400 морины
хүч. Байрнаасаа хөдлөөд 100 км-ийн хурдыг тав хүрэхгүй секундад авдаг.
Шинэ машин киноны од болох нь тодорхой болоод байгаа гэнэ. Интернэтэд
“Өшөө авагч” киноны гол баатар шинэ загвар хөлөглөсөн зураг тавигджээ.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж