Chrysler компанийн авралын найдлага “Dodge Dart”

Хуучирсан мэдээ: 2012.01.18-нд нийтлэгдсэн

Chrysler компанийн авралын найдлага “Dodge Dart”

Италийн
“Alfa Romeo “загвар шинэ “седан” маягийн машины танилцуулгад таван ч
удаа дурдагджээ. Шинэ машин 159 дүгээр моделийн залгамжлагч болов уу?
Үгүй шүү. Энэ дэгжин “нөхөр” Хойд Америкт төрсөн, “Dodge Dart” нэртэй.
Тэгвэл италичууд ямар хамааралтай билээ? “Fiat” ба “Alfa Romeo”
компаниудын мэргэжилтнүүд түүнийг бүтээсэн бөгөөд италичууд Chrysler
компанийг дампуурлаас аврагч болж байгаа учраас шинэ загварыг бүтээжээ.
“Dodge Dart” амжилттай загвар болсон гэж хэлэхээр.

Америкийн
авсаархан автомобиль нь “седан” эсвэл “купе” байх ёстой. “Dodge
Caliber” хетчбектэй хийсэн туршилт тэр зарчмын зөвийг баталж байна.
Америкчуудын хэрэглээд дасчихсан дөрвөн хаалгатай бүхээгийг “Dart”
авчээ. Амжилттай байсан Alfa Romeo Giulietta машины шассийг загвартаа
хэрэглэж, бензиний хөдөлгүүр тавьжээ. Эдгээр “крайслер”-ийн 
хөдөлгүүрүүд нь  2.0 ба 2.4 литрийнх бөгөөд 160 ба 184 морины хүчин
чадалтай.  Бас үлээлгэтэй 1.4 литрийн 160 морины хүчтэй  “фиат”-ын
хөдөлгүүр загварт тавигджээ. Ердийн механик шиг зургаан шатлалын хурдны
хайрцгийг машинд ашигласан байна. Автомат хурд­ны хайрцаг нь давхар
мацалтын “роботтой”.

Америкийн най­маачид өөрсдийн
бүтээгдэхүүнийг дээд зэргээр магтдаг ч энэ загварыг ам уралдан сайшааж
байгаа гэнэ. Машины сайн талд европ удирдлага ба тоормос, хэмнэлттэй
хөдөлгүүр, бат бэх бөгөөд аюулгүй бүхээг зэрэг нь нэрлэгдэв. Анхны
зургуудаас харвал машины дотоод интерьер дээд чанараар хийгдсэн байна.
Энэ авсаархан седан нь Chrysler компанийн авралын ганц найдлага болоод
байна.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж