Хуучирсан мэдээ: 2012.01.18-нд нийтлэгдсэн

Nissan хувирсан нь


Эх
биеийн зохион бүтээлт, бүхээгээс өөр юу л “мацалт сайтай” машинд
хэрэгтэй билээ? Хичнээн хувилбар өөрчлөгдсөн ч энэ талаар нэгдмэл
санаанд хүрээгүй л байна. Энэ маргаан дээр “ниссанчууд” Pathfinder
загварын шинэ хувилбарыг гарган нэмэрлэжээ. Жинхэнэ “жиип” баяртай гэж
нэг хэсэг нь хэлж байхад, зарим нь  “Nissan” компани эцсийн эцэст орчин
үеийн тав тухтай, долоон суудал бүхий автомобильтай боллоо” хэмээн
олзуурхсан болов уу. Хоёр тал аль алин нь үнэнийг хэлсэн гэж болохоор.

Хэдэн
сарын өмнө танилцуулагдсан Infiniti JX бол энэ шинэ загварын ойрын
хамаатан нь байжээ. Ийм л суурин дээр Nissan Murano, Америкийн седан
Maxima, Teana зэрэг машинууд бүтээгдсэн юм. Ингээд Pathfinder үнэн
хэрэгтээ “жиипийн” төрлөөс “кроссвер”-ийн төрөлд оржээ. Энэ машин нь
бүхээгийн эх биеийн зохион бүтээлттэй, хойд дугуйдаа давхар давхар
мацалттай, “суулт” сайтай загвар болж чадав.

Ер
нь бол иймэрхүү “төрөл арилжалт” анхных биш. 1996 онд машин рамнаасаа
салсан байгаад дахиад түүндээ 2004 онд орсон байв. Найман жилийн дараа
шинэ Pathfinder дахиад хэрхэн хувирахыг хэн мэдэх билээ. Таамаглал хийх
нь эрт. Детройтийн авто салон дээр таницуулагдсан энэ загвар чиг
хандлагыг харуулсан зориулалтай байсан. Оны эцсээр л үйлдвэрийн
дамжлагад орох гэнэ.
Техникийн тодорхой мэдээлэл гэвэл тун өчүүхэн.
Ямар ч байсан 3,5 литрийн эзэлхүүнтэй, V6 хөдөлгүүр нь хөндлөн
байрлалтай. Хурдны хайрцагт нь шинэ үеийн хувилбаруудаас орсон байна.
Өмнөх дөрвөн литрийн хөдөлгүүртэй загвартай харьцуулахад шатахууны
зарцуулалт нь дөрөвний нэгээр буурчээ. “Nissan” өөрөө шинэ машинаа
ангилалдаа хамгийн их багтаамжтай гэж бардам хэлж байгаа юм. Аль сонголт
зөв байсныг зах зээл харуулна. “Кроссвер”-уудын худалдаа “жиипээс”
хамаагүй давуутай явж байгаа билээ.

Энэ ангилалд түүний гол
өрсөлдөгч нь “Mercedes SL” юм. Мерседесийн энэ загварын гол шинэлэг зүйл
нь хөнгөн цагаан бүхээг.Энэ технологийг SLS AMG гэх цуутай машиндаа
ашиглаж байгаад одоо жин ихтэй машиндаа ашиглахаар шийджээ. Хөнгөн
цагаан хэрэглэсэн гээд дизаинеруудын бүтээлд хязгаарлалт тавигдаагүй.
Машины жин нь өмнөх загвараасаа 140 кг-аар хөнгөн болсон байна.
“Mercedes SL” загварын танилцуулга хэдхэн хоногийн өмнө хийгдсэн ч
захиалга тасралтгүй ирж байна.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж