Сүхбаатар аймгийн ИТХ-ын тэргүүлэгчдийн тогтоолоор жанжин Д.Сүхбаатарын нэрэмжит талбай, нийтийн хоол, ббар,цэнгээн, үзвэр үйлчилгээний газар тамхи татахыг хориглосон байна. Энэ дагуу албан байгууллага дотор болон ариун цэврийн өрөөнд тамхи татахыг хориглосон тэмдэг тавьж ажлын байрыг тамхигүй орчин болгох хөдлгөөн өрнүүлжээ. Түүнчлэн тамхинаас гарах хөдөлгөөний хүрээнд зөрчил гаргасан иргэд, албан хаагчтай хариуцлага тооцох, шагнаж урамшуулах асуудлыг дотоодын журамдаа тусгаж ажлахыг нийт албан байгууллага, аж ахуйн нэгжийн дарга нарт даалгажээ.
А.Зул