ЕАБХАБ-ын сонгуульд ажиглалт хийсэн төлөөлөгчид санал хураалтын ажиллагааг сайн зохион байгуулсан гэхдээ санал тоолоход олон тооны зөрчил гаргасан гэж дүгнэв. Тус байгууллагын мэдээгээр хэд хэдэн намыг сонгуульд оролцуулаагүй нь шударга бус мөн зарим нэр дэвшигчдийг бүртгэлд бичээгүй байсан зэрэг алдаа гарчээ.
Казахстаны хууль журам нь чөлөөт, нээлттэй сонгууль явуулах боломжгүй болгосон байснаас гадна үгээ илэрхийлэх эрх чөлөөг хязгаарласан байжээ. Энэ талаар тус байгууллагын ажиглагчдын хэсгийн тэргүүн Жоао Соарес хэлжээ. Энэ сарын 15-нд явагдсан сонгуульд эрх баригч “Нур Отан” нам 80,74 хувийн санал авсан ба парламентад “Ак Жол” нам (7,46 хувь) ба Коммунист нам (7,2 хувь) суудал авсан байна. Өмнө нь Казахстаны парламент ганц намынх байлаа.