Сурагчдын дотуур байрны асуудалд анхаарчээ

Хуучирсан мэдээ: 2012.01.18-нд нийтлэгдсэн

Сурагчдын дотуур байрны асуудалд анхаарчээ

Хөвсгөл аймгийн Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, академич Б.Ширэндэвийн нэрэмжит Шинэ-Идэр сумын ахлах сургуульд энэ хичээлийн жилд 600-гаад сурагчид суралцаж байгаа ба тэдгээрийн 200-аад нь дотуур байранд амьдарч байна. Тус сургууль нь 70 гаруй жилийн түүхтэй аймгийн ууган сургуулиудын нэг. Энэ сургуулиас их эрдэмтэн, академич Б.Ширэндэв, Монгол Улсын хөдөлмөрийн баатар, гавьяат хуульч Б.Чимид нарын олон эрдэмтэн, алдартан төрөн гарсан эрдмийн их уурхай юм.

Энэ жил их эрдэмтэн Б.Ширэндэвийн мэндэлсний 100 жилийн ой тохиож буйн хүрээнд сургууль дотуур байрны асуудлад онцгой анхаарч байгаа гэнэ. Сргуулийн зүгээс дотуур байрны сурагчдын амьдарч, сурах орчныг тохилог цэвэрхэн байлган тэднийг харилцааны соёлд сургахаас гадна, амралтын өдрүүдэд урлаг, спортын арга хэмжээг зохион байгуулах зэрэг олон ажлуудыг хэрэгжүүлж байгаа аж.

А.Зул
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж