Ч.Хүрэлбаатар: Засгийн газрыг хөдөлгөнө гэдэг цуурхал

Хуучирсан мэдээ: 2010.05.01-нд нийтлэгдсэн

Ч.Хүрэлбаатар: Засгийн газрыг хөдөлгөнө гэдэг цуурхал

Ч.Хүрэлбаатар: Засгийн газрыг хөдөлгөнө гэдэг цуурхал
Өчигдөр төрийн ордонд Засгийн газрын бүрэлдэхүүнд өөрчлөлт оруулж магадгүй гэнэ. Ингэхдээ Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн сайд Т.Гандиг УИХ-ын гишүүн Д.Оюунхоролоор солих тухай, мөн Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Т.Бадамжунайн суудал ч ганхаж байна гэсэн мэдээлэл тарсан юм. Уг мэдээлэл хэр ул үндэстэй болох талаар албаны зарим хүний үгийг сонслоо.
Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Ч.Хүрэлбаатар:
-Энэ бол ор үндэслэлгүй зохиомол мэдээ байна. Засгийн газрын бүрэлдэхүүнд өөрчлөлт оруулах талаар огт яриагүй. Засгийн газрыг хөдөлгөнө гэдэг зүгээр л цуу яриа биз дээ.
Ерөнхий сайдын зөвлөх Г.Өнөрбаяр:
-Ийм яриа Засгийн газраас лав гараагүй. Ер нь Засгийн газрын бүрэлдэхүүнээр оролдож суудаг цаг ч биш. Хийх ажил асар их байна. Зүгээр л амьдралыг сонирхолтой болгож, үйл явдал өрнөж байгаа мэтээр харагдуулах гэсэн цуурхал биз ээ.
Д.ОЮУН
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж