Avril Lavigne найз залуугаасаа салав

Хуучирсан мэдээ: 2012.01.18-нд нийтлэгдсэн

Avril Lavigne найз залуугаасаа салав

Канадын поп дуучин Avril Lavigne хоёр жил үерхсэн найз залуугаасаа салжээ. Тэд өөр өөрсдийн замыг хөөхөөр болсон гэж нэгэн найз нь ярьсан байна. Залуу хосын хэн хэн нь хуримлах цаг болоогүй гэж үзсэн нь салсан шалтгаан байсан гэнэ.

Дуучин Avril Lavigne “Sum 41“ хамтлагийн гоцлооч, гитарчин Deryck Whibley-тэй 2006 онд гэрлэсэн ч 2009 онд гэрлэлтээ цуцлуулсан юм. “Complicated” дуу нь олны танил болгосон Avril Lavigne өнгөрсөн зуныг аялан тоглолтоор явж өнгөрүүлсэн нь тэдний харилцаанд сэв суулгасан аж. Готик стильд үнэнч Avril Lavigne өөрийгөө сайхан биетэй гэдэг бөгөөд хөх, гуяаа ил гаргасан хувцас өмсөх дургүй гэж ярьдаг гэнэ.

Н.Энх
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж