Lady Gaga-гийн даруухан болзоо

Хуучирсан мэдээ: 2012.01.18-нд нийтлэгдсэн

Lady Gaga-гийн даруухан болзоо

Дуучин Lady Gaga Өмнөд Калифорнийн далайн эрэгт өрөө хөлслөн амьдардаг залуу амраг Taylor Kinney-н гэрт зочилжээ. Таван насны зөрүүтэй амрагууд дэлгүүр хэсч, хувцас угаалгын газраар орсон гэнэ. Жүжигчин Taylor Kinney Lady Gaga-ийн  “You And I” дууны клипэнд тоглосноос хойш тэднийг амрагууд болсон гэж хэвлэлээр бичих болсон билээ. Этгээд хачин стилиэр хүмүүсийн гайхашралыг төрүүлдэг дуучин энэ удаа найз залуутайгаа уулзахдаа пүүз өшиглөж, жинсэн өмд, футболка угласан, нарны шил зүүсэн байсан гэнэ. Дуучин Lady Gaga хувийн амьдралынхаа тухай олонд дэлгээд байдаггүй нэгэн. Харин сүүлийн үед “Twitter”-ээр өөрийнхөө тухай бичих дуртай болсон гэнэ. Өчигдөр тэрбээр хөл бөмбөг үзэж, шар айраг уусан тухайгаа “Twitter”-т бичсэнээс үзвэл болзоо нь даруухан болж өнгөрсөн бололтой.

Н.Энх

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж