Даваа гаригийг хамгийн гунигтай өдрөөр нэрлэв

Хуучирсан мэдээ: 2012.01.18-нд нийтлэгдсэн

Даваа гаригийг хамгийн гунигтай өдрөөр нэрлэв

Британийн Кардиффийн их сургуулийн эрдэмтэд нэгдүгээр сарын 16-ны өдрийг жилийн хамгийн их сэтгэлийн дарамттай өдөр гэж нэрлэсэн тухай The Wall Street Journal сонид бичжээ.

Аз жаргалын томъёо гэдгийн дагуу энэ өдөр англичууд ба европчууд “зул сарын баяр”-ын дараах сэтгэлийн хямралыг мэдэрч байгаа гэнэ. Хүмүүс энэ өдөр цаг агаарын таагүй уур амьсгал, хуримтлагдсан өр, төлөх ёстой үйлчилгээний зардал болон нэгдүгээр сарын цалин буухад хоёр долоо хоног дутуу байгаа гэх зэрэг таатай бус сэтгэгдлийг мэдэрдэг ажээ. Эдгээр дарамтууд нэгдүгээр сарын гурав дахь даваа гаригийг хамгийн гунигтай өдөр болголоо гэж эрдэмтэд үзжээ.

Ш.Мягмар
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж