Шинэ лидер нь хуучнаасаа хамаагүй дор

Хуучирсан мэдээ: 2012.01.18-нд нийтлэгдсэн

Шинэ лидер нь хуучнаасаа хамаагүй дор

АНУ-ын Тагнуулын төв газар БНАСАУ-ын шинэ лидерийн талаарх тодорхойлолтоо дэлгэв. Америкийн тагнуулчид Хойд Солонгосын шинэ лидерийг садист,  гажигтай, хөнгөмсөг залуу хэмээн дүгнэсэн байна. Түүнийг энэ талаараа эцгээсээ хавьгүй дор гэжээ.

Кимийн үхлийн дараа засгийг залгамжлан авсан  бага хүүгийнх нь талаар нууц материалуудад хэрхэн өгүүлснийг The Wall Street Journal сонин нийтэлжээ. Америкийн тагнуулын албаны өндөр тушаалтны өгүүлснээр Ким Чен Ын нь “садизмын араншинтай”  бөгөөд бүхий л талаараа эцгийгээ дуурайхыг оролддог аж. ТТГ-ын  ажилтнууд Өмнөд Солонгосыг буудсан хөлөг онгоц живсэн асуудлыг бага Кимийн тушаалаар хийгдсэн байж болзошгүй  гэж сэжиглэж байна. Тэр үүгээр өөрийн үнэ цэнээ харуулах гэсэн оролдлого байж магадгүй аж.

Ким Чен Ын боломжийн байж болох бусад  залгамжлагч нараа зайлуулахаар оролдож байсан нь тогтоогджээ. Тэрээр өөрийн ахыг хөнөөхөөр оролдсон байв. Түүнийг эцгийнхээ баримталж байсан бодлогоос хазайхгүй  цааш үргэлжлүүлэх хүн байна хэмээн америкчууд дүгнээд байгаа. Түүний нас хэт залуу учраас улс орноо удирдахдаа тэр цэрэг, намын өндөр тушаалтнуудыг ашиглах нь лавтай. Өмнөд Солонгосын тагнуулын мэдээгээр тэр Швейцарид боловсрол эзэмшсэн бөгөөд англи, герман хэлтэй гэнэ.

Ш.Мягмар
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж