Улаанбаатарт 19 хэм хүйтэн байна

Хуучирсан мэдээ: 2012.01.18-нд нийтлэгдсэн

Улаанбаатарт 19 хэм хүйтэн байна

Малчид, тээвэрчид, ард иргэдийн анхааралд : 
   
Өнөө маргаашдаа ихэнх нутгаар цас орж, цасан шуурга шуурч, хүйтний эрч эрс чангарахыг онцгойлон анхааруулж байна.

 
                         

2012 оны 01 дүгээр сарын 18-ны 08 цагаас 20 цаг хүртэлх
цаг агаарын урьдчилсан мэдээ:

Ихэнх нутгаар үүлэрхэг. Баруун болон төвийн нутгийн зарим говь, зүүн зүгийн нутгийн хойд хэсгээр бага зэргийн цас орно. Салхи зүүн хойноос секундэд 5-10 метр, зарим газраар  секундэд 12-14 метр хүрч ширүүсч, зөөлөн цасан шуурга шуурна. Увс нуур, Дархадын хотгор, Идэр, Тэс голын сав газраар 25-30 градус, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Орхон, Хараа, Ерөө, Туул, Хэрлэн голын сав газраар 19-24 градус, Алтайн өвөр говь болон говийн нутгийн баруун хэсгээр 5-10 градус, бусад нутгаар 15-20 градус хүйтэн байна.
 
УЛААНБААТАР ХОТ: Үүлшинэ. Бага зэргийн цас орно. Салхи зүүн хойноос секундэд 5-10 метр. 18-20 градус хүйтэн байна. Өглөө 05 цагт Улаанбаатарт: 28 градус хүйтэн, харьцангуй чийг 80 хувь, агаарын даралт 866 гектопаскаль байлаа. Даралт өдөртөө тогтвортой байна.

2012 оны 01 дүгээр сарын 19-нөөс 01 дүгээр сарын 23-ныг
 хүртэлх  цаг агаарын урьдчилсан төлөв:

19-нд ихэнх нутгаар, 20-нд зарим газраар бага зэргийн цас орж, цасан шуурга шуурна. Салхи 19-нд говь талын нутгаар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Хүйтний эрч чангарч Увс нуур, Дархадын хотгор, Идэр, Тэс голын хөндийгөөр шөнөдөө 43-48 градус, өдөртөө 32-37 градус, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Хараа, Ерөө, Туул, Хэрлэн, Онон, Халх голын сав газраар шөнөдөө 35-40 градус, өдөртөө 23-28 градус,  Алтайн өвөр говь болон говийн нутгийн баруун өмнөд хэсгээр шөнөдөө 21-26 градус, өдөртөө 13-18 градус, бусад нутгаар шөнөдөө 29-34 градус, өдөртөө 19-24 градус хүйтэн байна.

5 хоногийн цаг агаарын урьдчилсан мэдээг ЭНД дарж үзнэ үү.

Эх сурвалж: Ус цаг уурын хүрээлэн

http://www.tsag-agaar.mn/

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж