Өнөө маргаашдаа ихэнх нутгаар цас орж, цасан шуурга шуурч, хүйтний эрч эрс чангарахыг онцгойлон анхааруулж байна.
цаг агаарын урьдчилсан мэдээ:
Ихэнх нутгаар үүлэрхэг. Баруун болон төвийн нутгийн зарим говь, зүүн зүгийн нутгийн хойд хэсгээр бага зэргийн цас орно. Салхи зүүн хойноос секундэд 5-10 метр, зарим газраар секундэд 12-14 метр хүрч ширүүсч, зөөлөн цасан шуурга шуурна. Увс нуур, Дархадын хотгор, Идэр, Тэс голын сав газраар 25-30 градус, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Орхон, Хараа, Ерөө, Туул, Хэрлэн голын сав газраар 19-24 градус, Алтайн өвөр говь болон говийн нутгийн баруун хэсгээр 5-10 градус, бусад нутгаар 15-20 градус хүйтэн байна.
УЛААНБААТАР ХОТ: Үүлшинэ. Бага зэргийн цас орно. Салхи зүүн хойноос секундэд 5-10 метр. 18-20 градус хүйтэн байна. Өглөө 05 цагт Улаанбаатарт: 28 градус хүйтэн, харьцангуй чийг 80 хувь, агаарын даралт 866 гектопаскаль байлаа. Даралт өдөртөө тогтвортой байна.
хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв:
19-нд ихэнх нутгаар, 20-нд зарим газраар бага зэргийн цас орж, цасан шуурга шуурна. Салхи 19-нд говь талын нутгаар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Хүйтний эрч чангарч Увс нуур, Дархадын хотгор, Идэр, Тэс голын хөндийгөөр шөнөдөө 43-48 градус, өдөртөө 32-37 градус, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Хараа, Ерөө, Туул, Хэрлэн, Онон, Халх голын сав газраар шөнөдөө 35-40 градус, өдөртөө 23-28 градус, Алтайн өвөр говь болон говийн нутгийн баруун өмнөд хэсгээр шөнөдөө 21-26 градус, өдөртөө 13-18 градус, бусад нутгаар шөнөдөө 29-34 градус, өдөртөө 19-24 градус хүйтэн байна.
5 хоногийн цаг агаарын урьдчилсан мэдээг ЭНД дарж үзнэ үү.