Өдөр тутмын сонинуудын холбоо шинэ удирдлагаа сонгов

Хуучирсан мэдээ: 2012.01.17-нд нийтлэгдсэн

Өдөр тутмын сонинуудын холбоо шинэ удирдлагаа сонгов

“Монголын өдөр тутмын сонинуудын холбоо”-ны ээлжит хурал өчигдөр болж, шинэ удирдлагуудаа сонголоо. Өнгөрсөн 2011 онд тус холбооны ерөнхийлөгчөөр “Ардын эрх ” сонины Ерөнхий эрхлэгч  Б.Тэмүүлэн, “Улс төрийн тойм” сонины Ерөнхий эрхлэгч  Л.Мөнхбаясгалан нар ажиллаж байсан билээ. Тус холбоо нь удирдлагуудаа нэг нэг жилээр сонгож, ажлаа дүгнэдэг уламжлалтай юм. Тиймээс Б.Тэмүүлэн, Л.Мөнхбаясгалан нарын ажлын тайланг сонсч сонгогдсон хугацаандаа үүрэгт ажлаа амжилттай гүйцэтгэсэн хэмээн дүгнэж шинэ удирдлагуудаа сонголоо. Ингээд 2012 онд “Өдөр тутмын сонинуудын холбоо”-ны ерөнхийлөгчөөр “Өнөөдөр”  сонины нэгдүгээр  орлогч эрхлэгч С.Батбаатар, гүйцэтгэх захирлаар “Нийгмийн толь”  сонины Ерөнхий эрхлэгч С.Энхтуул нар ажиллахаар болов.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж