MICC харилцагчдаа сайн үйлст уриаллаа

Хуучирсан мэдээ: 2012.01.17-нд нийтлэгдсэн

MICC харилцагчдаа сайн үйлст уриаллаа

MICC хөрөнгө оруулалтын банк харилцагч нартаа хандаж нэгэн уриалгыг гаргаад байна. 2010 оны өвөл  Өмнөговь аймгийн Ханхонгор сумын нутагт амьдардаг малчин айлд гал гарч 2 нас 6 сартай Б.Саранчимэг охин 11 сартай Б.Наранчимэг дүүгээ галаас аварч байсныг уншигч та бүхэн санаж байгаа байхаа. Б.Наранчимэг охин 38 хувийн түлэгдэлтэй амь гарсан боловч биеийн байдал муу байснаас үүдэн Nomadicare хандивын байгууллага түүнийг Америкийн Нэгдсэн Улс руу эмчилгээнд явуулахаар хандив цуглуулж эхэлсэн нь үр дүнгээ өгч байгаа аж.  Ирэх 2 дугаар сарын 8-нд Б.Наранчимэг охин АНУ-ын Бостон хотын “Shinners” эмнэлэгт үнэ төлбөргүйгээр арьс шилжүүлэн суулгах мэс засалд орохоор болсон бөгөөд эмчилгээний зардалыг тус эмнэлэг бүрэн хариуцахаар болжээ. Мөн АНУ-ын Вермонт мужийн захирагч Леаноё АНУ-аас Монгол улсад суугаа бүрэн эрхт элчин сайдад хүсэлт хүргүүлснээр Б.Наранчимэг охин болон түүний ээжид виз олгосон байна. Сайхан сэтгэлт хүмүүсийн ачаар бяцхан охин болон түүний ээжийн Бээжингээс Бостон хот хүртэлх нислэгийн зардалыг American Airlines компани бүрэн хариуцан үнэ төлбөргүй зорчихыг зөвшөөрсөн байна. Хэдийгээр энэхүү туслалцаанд Монгол хүний оролцоо маш бага байсан ч бид хожимдох болоогүй юм, Охины эмчилгээний зардалд одоо тун бага хэмжээний туслалцаа үлджээ. MICC-ийн зүгээс нийт харилцагчиддаа хандан Б.Наранчимэг охинд чин сэтгэлийн хандив өргөж охины ирээдүйг гэрэлтүүлэхэд хувь нэмэрээ оруулахыг уриаллаа.
Нараа охиныг эмчлүүлэхэд одоо 3000 доллар л дутуу байгаа аж.

Энэхүү асуудлаар холбогдохыг хүсвэл: 70112023, 70112024, 99067701, 99993744 утсаар холбоо барина уу.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж