С.Батболд: Бидний хамтын зүтгэл үр дүнгээ өгөх нь гарцаагүй | News.MN

С.Батболд: Бидний хамтын зүтгэл үр дүнгээ өгөх нь гарцаагүй

Хуучирсан мэдээ: 2010.05.01-нд нийтлэгдсэн

С.Батболд: Бидний хамтын зүтгэл үр дүнгээ өгөх нь гарцаагүй

С.Батболд: Бидний хамтын зүтгэл үр дүнгээ өгөх нь гарцаагүй
Монгол Улсын Ерөнхий сайд С.Батболд өчигдөр “Сүхбаатар аймаг-хөрөнгө оруулалт, хөгжлийн төлөө чуулган”-д оролцож үг хэллээ. Тэрбээр Монгол Улсын өнцөг булан бүрээс болон наран ургах их талын Сүхбаатар нутгаас хүрэлцэн ирж цугларан улс орон, аймаг, бүс нутгаа хөгжүүлэх зорилгын төлөө ухаан бодлоо уралдуулан зөвшилцөж буй Та бүхэнд талархал илэрхийлэхийн сацуу зөвлөлгөөнөөс гарах шийдвэр, хүрэх үр дүнгийн төлөө нэн хариуцлагатай хандахыг хүсье.
Монгол Улсын Засгийн газар улс орон, бүс нутгаа хөгжүүлэх цогцолбор зорилт дэвшүүлэн хэрэгжүүлэхийн төлөө ажиллаж байгаа энэ үед та бүхэн хуран чуулж буй нь сайн хэрэг юм. Та бүхэн орон нутагтаа төмөр зам тавих, авто зам барих, нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүн үйлдвэрлэх, улмаар ажлын байр бий болгох зорилтын талаар хэлэлцэж байгаа нь тулгамдсан асуудлыг шийдвэрлэх оновчтой алхам болж байна хэмээн үзэж байна.
Мөн түүх намтраар арвин үзэсгэлэнт Сүхбаатар нутагтаа аялал жуулчлалыг хөгжүүлэх боломж байгааг анхааран судлан үзэж,  боломж, бааз суурь, туршлага дадлагадаа түшиглэн үр ашиг, ач холбогдлыг нь харгалзан шинэ бодлого боловсруулан хэрэгжүүлэх зорилт тавин ажиллах хэрэгтэй. Энэ бол нэг томоохон хөшүүрэг байх болно.

Зүүн бүсийн хилээр хөрш орнуудтай Консулын харилцаа хөгжүүлэх бодлого баримтлан холбогдох яаманд үүрэг чиглэл өгөгдсөн. Тиймээс энэ үүргийг ажил хэрэг болгох талаар ГХЯ, холбогдох албан тушаалтнууд шуурхай арга хэмжээ авч  ойрын хугацаанд шийдвэрлэх хэрэгтэй. Мөн энэ чиглэлд авто зам барих хөтөлбөр, төсөл боловсруулж байгаа бөгөөд анхааран ажиллах шаардлагатай байна. Засгийн газар ч, Ерөнхий сайд миний хувьд ч дэмжлэг үзүүлэх болно.

Танай энэ чуулган бусад аймаг, бүс нутгийн хөгжлийн чиглэлийг тодорхойлоход жишиг болохуйц арга хэмжээ болно гэдэгт итгэж байна. Бидний хамтын зүтгэл үр дүнгээ өгөх нь эргэлзээгүй хэмээн хэллээ гэж Засгийн газрын Хэвлэл, мэдээллийн албанаас мэдээлэв.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2010-05-01 202.70.33.194

bitgii seruun zuudel udahgui zg unana

Avatar

Зочин 2010-05-01 202.180.218.13

ШВEИЦАРь улсад vйлдвэрлэсэн спиртэн Д буюу спиртэн суурьтай витамин Д3 зарна урьдчилан сэргийлэх болон эмчилгээний зориулалтаар хэрэглэнэ урьдчилан сэргийлэх зорилгоор хvvхдэд 2-5 долоо хоногтойгоос нь эхлэн 1нас хvртэл н уулгаснаар рахит євчнєєр хэзээ ч євчлєхгvй єдєрт 4 дуслаар уух шингэнд нь юмуу хоолонд нь дусааж өгнө дангаар нь өгч болохгүй Д витамины дутагдалд орж рахит болсон бол 5 дуслаар єгнє витамин дараах тохиолдолд хэрэглэнэ – бага насны хvvхдийн ясны зєєлрєлт сийрэгжилтЖнь хєл майг болох хөлрөх шүд нь ургахгүй байх үс унах гм-ээс урьдчилан сэргийлэхэд – рахитын бvх хэлбэрийн євчнийг эмчлэхэд 1шилийг 3-4 cap ууна 20000тєгрєг yтac99975275 рахит өвчний тухай дэлгэрэнгүй мэдээллийг дараах хаягаар авч болно wwwasuultnet

Avatar

Зочин 2010-05-01 125.39.143.117

Бээжин хотыг зориж байгаа эрхэм таныг манай жү шин буудалд буухыг урьж байнаманай буудлын онцлог нь 1Бээжин хотын бизнес худалдааны төвүүдэд хамгийн ойршувууны үүрхувцасны зах дэлгүүрүүдбарилгын материалын захкомпьютеийн захIKEA
2Бээжинд ихэнхи буудлуудыг өвөр монголчууд ажиллуулдаг бол манайх анх удаа монголчууд ажиллуулж байнаМонгол хүлээн авагч байна
Та манай буудалд бууснаар монгол оюутнууд орчуулга хийнэ бyх төрлийн билет захиалж үйлчилнэбээжин-улаанбаатар ачаа ачиж
үйлчилнэбээжин хотын нэртэй газруудаар манай автобусаар 1 өдрийн аялалд дагуулж явнаМөн БНХАУ-с юу хэрэгтэй байна бүх зүйлийг хамгийн хямдаар шуурхай зуучилж ачуулж өгнө
манай буудлын үнэ 180-230RMB
ЗАХИАЛГА АВАХ УТАС: BEIJIN -86-13911824074 UB- 99819100 zul_beijingyahoocomcn
хаяг北京市海淀区志新村14号楼志新西路(海泰大厦150米路北),北京科技大学东门往北100米

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж