Хакухо өвдөг шороодлоо

Хуучирсан мэдээ: 2012.01.17-нд нийтлэгдсэн

Хакухо өвдөг шороодлоо

Японы мэргэжлийн сумо бөхийн хацү башёгийн 10 дахь өдрийн барилдааныг тоймлон хүргэе.

Энэ өдөр Монголын сумочдоос Асасэкирюү түрүүлж дэвжээнд гаран өрсөлдөгчөө ёрикири мэхээр өвдөг шороодуулснаар долоо дахь даваагаа авлаа. Тэрбээр үлдэж байгаа өдрийн барилдаанд нэг л даваа авахад 50 хувийн амжилтаа үзүүлэх боломжтой юм. Жюүрёгоос дэвшин барилдсан Кёкүшюхо дээд зиндаанд туршлага дутаж байна. Тэрбээр 10 өдрийн дараа долоо унаатай болов. Одоо үлдсэн бүх барилдаандаа давбал чансаа ахина. Токитэнкү өчигдөр унаж /6-4/ болсон бол Кёкүтэнхо учраагаа ялж долоо дахь даваагаа авлаа. Озэки Харүмафүжи найм дахь даваагаа авснаар тавин хувийн амжилтаа үзүүлэв. Харин өнөөдрийг хүртэл тэргүүлэгчдийн эгнээнд байсан 69 дэх их аварга Хакухо нутгийн бөх сэкивакэ Какүрюүд өвдөг шороодлоо. Ингэснээр нэг унаатай болж байна. Харин Какүрюү долоон даваатай болж, цолоо хамгаалахад ганц л даваа үлдлээ. 10 өдрийн дараах байдлаар Эстонийн бөх, озэки Баруто нэг ч унаагүй башёг тэргүүлж байна. Түүний араас Хакухо, Кисэносато нар есөн даваатай нэхэж байгаа юм. Жюүрёд барилдаж байгаа бөхчүүдээс Шотэнро /6-4/, Тамаваши /6-4/, Широнорюү /2-8/ гэсэн амжилттай байна.

Т.Маша
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж