Израиль хакер Саудын Арабын баячуудын картыг хоослов

Хуучирсан мэдээ: 2012.01.17-нд нийтлэгдсэн

Израиль хакер Саудын Арабын баячуудын картыг хоослов

Ердөө 17 настай Израилын нэгэн иргэн (түүний нууц нэрийг Охомер гэдэг бүтэн нэр тодорхойгүй) дэлхийн олон зуун хэвлэлийн нүүрэнд гарч, нэг ёсны “баатар” болов.

Гэхдээ сайн талаараа биш. Тэрбээр Саудын Арабын хэдэн зуун нууц баримт материалууд болон банкны гүйлгээний дотоод нууцлалын системийг өөрийн блогтоо зүгээр л нийтэлжээ.

Охомер байцаалт өгөх үедээ “Израилыг тагнуулдсан хакеруудад хариуг нь барьсан” хэмээн эрүүл бус хариулт өгсөн байна. Хэрэв түүний банкны системд нэвтэрсэн нэг л үйлдэл нотлогдвол 20-25 жилийн ял сонсохоор байв. Гэтэл Охомер даруй 300 гаруй нууц материал Саудын Арабын дотоод серверээс “хулгайлсан” бөгөөд тэдний тал хувь нь банкны кредит тооцоо, баримт бичиг байжээ. Үүний сацуу Охомер хакердсан материалуудаа “Энэ бол зүгээр л эхлэл төдий” хэмээн “Иерусалем Пост” сонины лхагва гаригт өгсөн бичил ярилцлагадаа дурьджээ.

Олон улсын цахим орчинд тагнан мөрдөх (SISCO) байгууллагын мэдээлснээр Саудын Араб улсын интернэтийн дотоод кредит, нууцлалын архив тун эмзэг учраас Израилын халдлагад ийн өртсөн гэжээ. Одоогоор Саудын Арабын улс төр, стратегийн ач холбогдол бүхий 300 гаруй баримт бичиг, 10 орчим мянган иргэний хувийн мэдээлэл зэргийг Израилын тагнуулууд хакерджээ. Тэд зүгээр ч нэг сүлжээнд нэвтрэх үйлдлийг хаагаад зогсохгүй бүх мэдээллийг өөрсдийн сандаа хуулж авсан байна.

Хакерууд иргэдийн и-мэйл хаяг болон цахим шуудан, фэйсбүүк, твиттер аккоунт зэргийг юу ч үлдээлгүй хакердаж нэгдсэн сүлжээнд цор ганц түлхүүр үгсээр нэвтрэх горимд шилжүүлээд байна. Нэг үгээр хэлэхэд Израиль, Саудын Арабын хооронд кибер дайн дэгдсэн гэхэд буруудахгүй. Зөвхөн өнгөрсөн долоо хоногийн байдлаар Израилын банкуудын гүйлгээнд Саудын Арабын хакерууд нэвтрэн орсны улмаас мянга гаруй гүйлгээ тэр дороо зогсчээ. Төв банкны удирдлагууд сандралдахын зэрэгцээ нууцлалын кодоо солиулахын тулд Массачусетс мужаас АНУ-ын хамгийн шилдэг сүлжээний инженерүүдийг урьсан аж.

“МIGnews.com” сайтад дурьдсанаар Саудын Арабын банкууд дотоод нууцлалаа шинэчилж эхэлсэн бөгөөд хэзээ мөдгүй довтлох Израилын хакеруудын эсрэг шинэ системийн задаргаа бэлтгэсэн байна.

Охомер өнгөрсөн оны нэгдүгээр сараас эхлэн Саудын Арабын эсрэг кибер дайнд нэгдсэн бөгөөд түүнтэй “фронтод” мянга гаруй этгээд мөр зэрэгцэн “тулалдаж” байна. АНУ-ын Үндэсний тагнуулын алба (CIA) кибер дайны талаар мэдээлэхдээ Израиль, Саудын Арабын хооронд “Араб Исламист” нэртэй кибер дайн өнгөрсөн оны хоёрдугаар сарын дунд үед ид цэцэглэсэн гэжээ. Тухайн үед Арабын хакерууд Израилын эсрэг нэгдсэн сүлжээний бөглөрөл үүсгээд, хиймэл дагуулаас интернэтийн дохио өгөх самбарыг тэр чигт нь гацааж орхижээ. Үүний улмаас Израильд дор хаяж таван сая компьютер жагсаалтаас гарсан байна. Пастебинд төвтэй Израилын хакеруудыг эрх баригчид баривчлан саатуулдаг боловч тодорхой шалтгаангүйгээр сулласаар байдаг аж.

Арабын ертөнцөд “Хаврын салхи” нэртэй хувьсгал өрнөсөн боловч түүний хажуугаар “Кибер салхины дайн” эдүгээ ид хүчээ авчээ. Саудын Араб, Израилыг хакерууд нэртэй “тэнэмэл” хөвгүүдийг бэлтгэж, Засгийн газарт нууцаар ажиллуулж байна хэмээн сэрдсэн. Гэвч үүний хариуд Саудын Арабын сүлжээний мэргэжилтнүүд албаар Иерусалемд өөрсдийн хүмүүсээ ажиллуулж израильчуудыг хууран мэхэлсээр байна гэсэн байдаг. Кибер дайнд хамгийн сүүлд Турк элсэн оржээ. Туркийн хакерууд өдөр бүр Израиль, Саудын Арабын хэдэн арван веб сайтуудыг “ажилгүй” болгосоор байна. Хэрэв сүлжээний гачаалд өртье гэвэл “Lenta.ru.” хэмээх ОХУ-ын нэгэн хэрэглээний сайт руу нэвтрэх боломжтой үгүй бол хүчээр хийлгүүлнэ хэмээн заналхийлдэг Туркийн хакерууд Израилуудыг ч мөн адил тагнан мөрддөг байна.

Турк, Палестин, Саудын Арабын хакерууд ОХУ-ын дотоод сүлжээнд заналхийлж эхэлсэн талаар тус улсын гадаад хэргийн сайд Сергей Лавров мэдэгджээ.

“Амлалт” нэртэй хакерын бүлгэм Израиль, АНУ, ОХУ-ын дотоод сүлжээнээс өдөрт 200 гаруй веб сайт устгах зорилготой ажилладаг аж. Хамгийн сүүлд ОХУ-ын хэрэглэгчдийн томоохон самбар “Mail.Ru” хэд хоногийн турш сааталд ороод байсан нь “амлалт” бүлгэмийнхэнтэй холбоотой гэнэ. Түүнчлэн Туркийн хакерууд Палестины 70 гаруй веб сайтыг өнгөрсөн оны есдүгээр сард “алдаа” заалгаж байснаараа “нэрд” гарсан аж.

Т.Батсугар

“Нийгмийн толь” сонин

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж