Сүхбаатар дүүргийн ИТХ-ын тэргүүлэгчдийн тогтоолоор жанжин Д.Сүхбаатарын нэрэмжит талбай, нийтийн хоол, баар цэнгээн, үзвэр үйлчилгээний газарт тамхи татахыг хориглосон байна. Албан байгууллагуудын дотор болон ариун цэврийн өрөөнд тамхи татахыг хориглосон тэмдэг тавьж ажлын байрыг тамхигүй орчин болгох, тамхинаас гарах хөдөлгөөн өрнүүлж хариуцлага тооцох, шагнаж урамшуулах асуудлыг дотоод журмандаа тусгаж ажиллахыг нийт албан байгууллага, аж ахуйн нэгжийн дарга эрхлэгч нарт даалгасан байна.
Д.Жаргалсүрэн