Сергей Белоглазов нутаг буцлаа

Хуучирсан мэдээ: 2012.01.17-нд нийтлэгдсэн

Сергей Белоглазов нутаг буцлаа

Дэлхийн шилдэг бөхчүүд манай улсад ирж чөлөөт бөхийн хамтарсан бэлтгэлийг удирдаж байгаа билээ. Тэгвэл өчигдөр эхний бэлтгэл Спортын төв ордонд болж 1980-аад оны алдартнууд залуу тамирчдад арга барил, туршлагаасаа зааж өглөө. Хамтарсан бэлтгэлд зочдоос гадна Монголын чөлөөт бөхийн холбооны хүндэт ерөнхийлөгч, мэргэжлийн сүмогийн 68 дахь их аварга Асашёорюү, дэд ерөнхийлөгч, даян аварга Г.Өсөхбаяр, Д.Болд, улсын харцага Ц.Содномдорж нар оролцов. Нэлээд удаан хугацаагаар үргэлжилсэн бэлтгэлийн дараа Монгол, АНУ, БНАСАУ, Болгар, Саха Якутын шигшээ багийн тамирчин дэлхийн шилдэг бөхчүүдтэй дурсгалын зураг татуулав. Дашрамд сонирхуулахад, олимпийн хошой, дэлхийн зургаа, Европын таван удаагийн аварга С.А.Белоглазов өнөөдөр нутаг буцаж байгаа юм.

Т.Маша
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж