Хуучирсан мэдээ: 2012.01.17-нд нийтлэгдсэн

Жудочид өнөөдөр ирнэ

Жин жингийн шилдэг 16 бөх хүч сорьдог “World masters” жүдо бөхийн шилдгүүдийн тэмцээнд амжилттай оролцсон Монголын жүдо бөхийн шигшээ багийн тамирчид өнөөдөр орой Монголд ирэх юм байна. Тамирчид 20.30 цагт Бээжингээс нисч, оройн 22.30 цагт Улаанбаатарт газардах юм байна. Казахстаны Алматы хотноо болсон “World masters” тэмцээний 66 кг-ын жинд Хөдөлмөрийн баатар Х.Цагаанбаатар, ОУХМ С.Мияарагчаа нар 66 кг-ын жингийн аваргын төлөө өрсөлдөж, С.Мияарагчаа алт, Х.Цагаанбаатар мөнгөн медаль хүртсэн юм.

У.Болор

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж