Алт хууль бусаар хил давуулах гээд баригджээ

Хуучирсан мэдээ: 2012.01.17-нд нийтлэгдсэн

Алт хууль бусаар хил давуулах гээд баригджээ

Алт хууль бусаар хил давуулах гэж оролдсон найман этгээдийг Өмнөд Солонгосын гаалийн ажилтнууд илчилжээ. Өмнөд Солонгосын гаалийн албанаас даваа гаригт мэдээлснээр тэдгээр этгээдүүд 2010 онд импортын татвараас зайлсхийж, 260 мянган ам.долларын үнэ бүхий алтыг шулуун гэдсэндээ нууж, Японы гаалиар хоёр удаа нэвтрэхийг завдсан хэргээр шалгагдаж байжээ.  Японы гаалийн ажилтнууд дээрх этгээдүүдийг хоёр дахь удаагаа алт хууль бусаар хил нэвтрүүлэх гэж оролдох үед баривчилж, торгууль ноогдуулсан байна. Хамгийн сүүлд дээрх гэмт этгээдүүдийн нэг нь Монголоос Хонконг руу дээрх хууль бус аргаар алт гаргах гэж байгаад баривчлагджээ. Тэдгээр гэмт хэрэгтнүүдтэй холбогдох хэргийг Өмнөд Солонгосын мөрдөгчид шалгаж, нотлох баримт цуглуулж байгаа юм байна. Гэмт этгээдүүд мөрдөн байцаалтын явцад алт хууль бусаар хил нэвтрүүлэх гэж байснаа хүлээн зөвшөөрчээ.

Н.Энх
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж