Хуучирсан мэдээ: 2012.01.17-нд нийтлэгдсэн

Мадонна, замаа хар!

Алдартай хүмүүс ч дуучин Мадоннатай хэл ам татлахыг хүсдэггүй гэнэ. Тиймээс “Алтан бөмбөрцөг” кино наадмын үеэр жүжигчин Жессика Биел даашинзны нь хормой дээр Мадонна гишгэж орхиход эвгүй байдалд орсон ч түүн рүү эелдгээр инээмсэглэжээ. Жессика Биел “Алтан бөмбөрцөг”-ийн хээнцэр алдартнуудын дунд мода болж буй газар шүргэсэн урт цагаан даашинзаар гоёж, хормойг нь болгоомжтой өргөж явсан боловч, Мадонна санамсаргүй гишгэчихсэн аж. Шагнал гардуулах ёслолыг үзэх гээд явж байсан Жессика Биел “Яаж байна аа” гэсэн янзтай эргэж харжээ. Гэвч Мадоннаг ямар нэгэн хариу үйлдэл хийхээс өмнө Жессика эелдгээр инээмсэглэж өөрийгөө авч гарчээ.

Н.Энх

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж