Боловсролын салбарт хамтран ажиллана

Хуучирсан мэдээ: 2012.01.17-нд нийтлэгдсэн

Боловсролын салбарт хамтран ажиллана

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Г.Мөнхбаяр, БСШУ-ы сайд Ё.Отгонбаяр нар өнөөдөр хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зурлаа. Боловсролын салбарыг хөгжүүлэх мастер төлөвлөгөөг хэрэгжүүлэх, тусгагдсан ажлыг ажил хэрэг болгох зорилгоор жил болгон гарын үсэг зурдаг уламжлалтай. Багш төвтэй ордныг барих хөрөнгийн асуудлыг төлөвлөх, сургууль цэцэрлэгийн газрын асуудлыг шийдэх, сургалтын орчинг сайжруулах зэрэг асуудлаар хамтран ажиллах юм.

Улаанбаатар хотод Монголын сургууль соёлын газрын 40 орчим хувь нь байдаг болохоор анхаарал хандуулахаас аргагүй. Соёлын байгууллагад хийх хөрөнгө оруулалтын асуудлыг харилцан зохицуулж байхыг гэрээнд тусгажээ. Ялангуяа шинээр барих болон, сургууль цэцэрлэгийн газрыг бусдад ашиглуулахгүй байх талаар санамж бичигт мөн тусгажээ.

“Сургууль цэцэрлэгийн урсгал зардлын асуудалд Боловсролын яамны зүгээс нэлээд анхаарал хандуулж байгаа. Ахиц ч гарсан. Хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зурснаар ажлын хэсэг байгуулагдаж сургууль цэцэрлэгээр ирэх долоо хоногт явж үзэн газар дээр нь ажиллах болно. Тэндээс хийх ажлын төлөвлөгөө боловсруулна” хэмээн Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Г.Мөнхбаяр сэтгүүлчдэд энэ үеэр хэллээ.

Эх сурвалж: www.ulaanbaatar.mn
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж