Улаанбаатар хотод Монголын сургууль соёлын газрын 40 орчим хувь нь байдаг болохоор анхаарал хандуулахаас аргагүй. Соёлын байгууллагад хийх хөрөнгө оруулалтын асуудлыг харилцан зохицуулж байхыг гэрээнд тусгажээ. Ялангуяа шинээр барих болон, сургууль цэцэрлэгийн газрыг бусдад ашиглуулахгүй байх талаар санамж бичигт мөн тусгажээ.
“Сургууль цэцэрлэгийн урсгал зардлын асуудалд Боловсролын яамны зүгээс нэлээд анхаарал хандуулж байгаа. Ахиц ч гарсан. Хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зурснаар ажлын хэсэг байгуулагдаж сургууль цэцэрлэгээр ирэх долоо хоногт явж үзэн газар дээр нь ажиллах болно. Тэндээс хийх ажлын төлөвлөгөө боловсруулна” хэмээн Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Г.Мөнхбаяр сэтгүүлчдэд энэ үеэр хэллээ.