Астмын эсрэг дэлхийн өдрийг тэмдэглэнэ

Хуучирсан мэдээ: 2010.04.30-нд нийтлэгдсэн

Астмын эсрэг дэлхийн өдрийг тэмдэглэнэ

Астмын эсрэг дэлхийн өдрийг тэмдэглэнэ

Монгол Улс ирэх тавдугаар сарын 1-4-ний өдрүүдэд “Астмын эсрэг дэлхийн өдөр”-ийг анх удаагаа тэмдэглэн өнгөрүүлнэ. Өнөөдрийн байдлаар дэлхийд 300 сая хүн астма өвчнөөр өвчилсөн байдаг бөгөөд манай орны хувьд 2000 оны байдлаар нийт хүн амын 2.5 хувь нь астматай гэх тооцоо байна. Мэргэжилтнүүдийн үзэж байгаагаар сүүлийн үед тус өвчин харьцангуй ихэсч байгаа учраас астмаас урьдчилан сэргийлэх мэдээ, мэдээллийг нийт ард иргэдэд хүргэх нь чухал болоод байгаа юм. Иймд ЭМШУИС-ийн Уушигны эмгэг судлалын тэнхим, Монголын уушиг судлалын нийгэмлэг, Монголын харшил судлалын нийгэмлэг зэрэг холбогдох байгууллагаас олон улсын астматай тэмцэх тус өдрийг угтан олон ажил төлөвлөөд байгаа аж. Тухайлбал, тавдугаар сарын 1,2-нд “Астмын оношилгоо, сувилахуйн тусламж үйлчилгээний асуудал” сэдвээр сувилагч нарт зориулсан сургалт астмын оношлогоо, эмчилгээний орчин үеийн чиг хандлага сэдвээр эмч нарт зориулсан сургалт, семинар зохиох аж. Харин 4-ний өдөр “Та өөрийгөө хянаж чадна” сэдэвт үйлчлүүлэгчид зориулсан өдөрлөгийг ЭМШУИС-ийн “Эрхэс зөвлөх поликлиникт зохиох юм байна. Энэ үеэр тус өвчнөөс өөрийгөө гэр бүлээ авран сэргийлэхийг хүссэн хэн бүхэнд шинжилгээ хийн, зөвлөгөө өгч үйлчлэх гэнэ.

Астма өвчин нь агаарын бохирдол, замбараагүй эмийн хэрэглээ, удамшил зэрэг олон хүчин зүйлээс болж бий болдог байна. Түүнчлэн төрөл бүрийн харшилтай хүмүүс астма тусах эрсдэл өндөртэй байдаг аж. Тодруулбал, харшилтай хүүхдийн 80 хувь, насанд хүрэгчдийн 50 орчим хувь нь харшлын улмаас уушигны багтраа тусдаг байна. Гэхдээ уг өвчнийг эрт оношлуулж тохирох эмчилгээг үр дүнтэй хийлгэвэл өвчин хүндэрч сэдрэхээс сэргийлэх боломжтой. Тухайн хүний биед хий ханиалгах, ядарч бие сулрах, ханиад хүрсэн мэт харшлын шинж тэмдэг илэрвэл яаралтай эмнэлэгт хандахыг эмч, эмнэлгийн байгууллага зөвлөж байна.

П.НАРАН

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж