Мухаммад Али 70 нас хүрлээ

Хуучирсан мэдээ: 2012.01.17-нд нийтлэгдсэн

Мухаммад Али 70 нас хүрлээ

Мэргэжлийн боксын хүнд жингийн дэлхийн аварга асан Мухаммад Али 70 нас хүрлээ. Бүх цаг үеийн хамгийн шилдэг тулаанчийн карьерыг эргэн дурсъя.

Кашис Марселис Клей Жуниор 1942 оны нэгдүгээр сарын 17-нд АНУ-ын Кентаки мужийн Льюисвилле хотод мэндэлжээ. Сунни Ислам шашинг дагах болсон Кашис 1975 онд нэрээ Мухаммад Али болгон өөрчилсөн юм. Энэ үед тэр хэдийнэ мэргэжлийн бокст ялагдашгүй нэгэн болсон байлаа. Али 1960 онд Ром хотод болсон зуны олимпийн наадмын боксын рингнээ хагас хүнд жингийн аварга болсныхоо дараачаар мэргэжлийн бокст хөл тавихаар шийджээ. Ингээд дараагийн гурван жил нь Али 19 тулаан хийж, бүгдэд нь ялалт байгуулахдаа 15-ыг нь хүнд цохилтоор буулган авч, боксын ертөнцийг доргиож байлаа. Даг Жонс, Хэнри Купер нартай маш хүнд тулаан хийж, буулган авснаар Сонни Листонтой аваргын бүсний төлөөх эхний тулаанаа хийх болжээ. 1960 оноос эхэлсэн Алигийн ялалтын цуврал 1970 он хүртэл үргэлжилсэн. Спортын амжилтынхаа ид үедээ явахад нь Жое Фрейзер түүнийг шүүгчийн шийдвэрээр ялж байсан бөгөөд энэ ялалтынхаа ачаар Фрейзер түүхийн хуудсанд нэрээ мөнхөлсөн билээ. Мухаммад Али мэргэжлийн боксын рингэнд 56 ялалт байгуулж, ердөө таван тулаанд ялагджээ. 1980, 1981 онд дараалсан хоёр тулаанд ялагдсанаар 1984 онд зодог тайлах шийдвэрт хүрсэн байна.

Score Studio
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж