Ослын тэмдэг тавиагүйгээс хоёр хүний амь эрсэджээ

Хуучирсан мэдээ: 2012.01.17-нд нийтлэгдсэн

Ослын тэмдэг тавиагүйгээс хоёр хүний амь эрсэджээ

Аюулгүй байдлыг хангаж зорчих хэсэг чөлөөлөөгүй, зогсох зогсолтын тэмдэг хэрэглээгүйгээс үүдэн зам тээврийн ноцтой осол  өнгөрсөн долоо хоногт гарчээ.

Төв аймгийн Баян сумаас гурван км газарт “Toyota Prado” маркийн 53-52 УБГ дугаартай  автомашины жолооч нь замын зорчих хэсэгт зогсч байсан 80-80 БЧ  дугаарын чиргүүлийн араас мөргөж, жолооч, зорчигч нарын хоёр хүн нас барж, нэг хүн хүнд гэмтсэн байна. Орон нутгийн замд дээрх шалтгааны улмаас зам тээврийн осол цөөнгүй гарч, хүний амь нас хохирдог. Иймд жолооч нар зогсолт хийхдээ замын зорчих хэсгийг бүрэн чөлөөлөх, ослын зогсолтын  тэмдэг тавихыг Замын цагдаагийн газраас анхааруулж байна.

О.Сэргэлэн
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж