40 ХК-ийн 92,7 мянган ширхэг хувьцаа арилжив

Хуучирсан мэдээ: 2012.01.17-нд нийтлэгдсэн

40 ХК-ийн 92,7 мянган ширхэг хувьцаа арилжив

Монголын хөрөнгийн бирж өнөөдрийн /2012.01.17/ үнэт цаасны 4137 дахь удаагийн арилжаагаар нийт 40 ХК-ийн 58.2 сая төгрөгийн үнийн дүн бүхий 92.7 мянган ширхэг хувьцаа арилжлаа. “А” самбарын арилжаагаар 23 ХК-ийн 86.8 мянган ширхэг хувьцааг 53.9 сая төгрөгөөр, “В” самбарын арилжаагаар 17 ХК-ийн 5.8 мянган ширхэг хувьцааг 4.2 сая төгрөгөөр тус тус арилжсан байна. Өнөөдрийн арилжаагаар нийт 206 хэлцэл хийгдсэн байна. Нийт 40 үнэт цаас арилжсанаас 16 үнэт цаасны ханш өсч, 18 үнэт цаасны ханш буурч, 6 үнэт цаасны ханш тогтмол байлаа. ТОП-20 индекс 20260.20 нэгж байгаа нь өмнөх өдрийн индекстэй харьцуулахад 12.09 нэгжээр буюу 0.06%-иар өссөн. Зах зээлийн нийт үнэлгээ хоёр их наяд, 32.8 тэрбум төгрөг болсон байна.

2012 онд 12 удаагийн үнэт цаасны арилжаагаар 1.8 сая ширхэг хувьцааг 1.1 тэрбум төгрөгөөр, 500 ширхэг компанийн бондыг 5.0 сая төгрөгөөр тус тус арилжиж, нийт 1.1 тэрбум төгрөгийн гүйлгээ хийсэн байна.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж