Мики, Пух хоёр Хятадад

Хуучирсан мэдээ: 2012.01.17-нд нийтлэгдсэн

Мики, Пух хоёр Хятадад

Мики, Пух хоёр өмнөд хөршид дэлгүүрээ нээх гэж байна. “Уолт Дисней” компани энэ намар гэхэд Хятад дахь анхны дэлгүүрээ нээх тухайгаа албан ёсоор мэдэгдэв. Анхны дэлгүүр Шанхай хотод үүдээ нээх бөгөөд ойрын гурван жилд нийтдээ 40 орчим дэлгүүрийг томоохон хотуудад байгуулах ажээ.

“Уолт Дисней”-н мэргэжилтнүүдийн ярьж байгаагаар Америк, Европын хэрэглэгчдийг бодвол хятадууд Диснейн баатруудыг тэр бүр бүгдийг нь мэддэггүй. Тийм ч учраас Мики Мауз, Винни Пухийн лого дүрс бүхий бүтээгдэхүүнүүдийг Хятадад түлхүү нийлүүлэхээр төлөвлөөд байгаа гэнэ. Харин гүнж хүүхэлдэйнүүдийг бага хэмжээгээр нийлүүлэх юм байна. “Дисней” паркийн бүтээн байгуулалтын ажил өнгөрсөн онд Шанхай хотноо эхэлсэн. 2014 он гэхэд энэ парк хүүхэд багачуудыг хүлээж авахад бэлэн болно. Энэ бол “Уолт Дисней”-н Азийн гурав дахь, дэлхийн хэмжээнд бол зургаа дахь “Дисней” парк билээ.  

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж